Эгограм тестийн үр дүн
Зөрүүд ахын хэв шинж
Нийгмийн нийтлэг хэм хэмжээнээс өчүүхэн төдий ч хазайх эсвэл зөрөх хүн гарвал түүнийг ёсгүйд тооцон шууд буруутгадаг хэв шинж. Үнэт зүйл, ертөнцийг харах өнцөг нь нэлээд явцуу. Харин тэрхүү нарийн хүрээндээ өөрийгөө маш хатуу барьж, бусдаар шүүмжлүүлэх зүйл огт хийхгүй байхыг хичээдэг. Үргэлж компани, орон нутгийн хамт олонд хэрэгтэй хүн байхыг хүсдэг бөгөөд ажил, хувийн амьдралын заагийг тодорхой баримталдгаараа онцлог. Гэвч онцгой сонирхол, таашаал өгөх зүйл бараг үгүй байдаг нь сул тал. Мөн туйлын зөрүүд, уян хатан биш тул нэг шийдсэн зүйлээ амархан өөрчилж чаддаггүй. Ажил дээр ч, гэртээ ч дарангуй шинжтэй байж, эргэн тойрныхоо хүмүүсийг бачимдуулах магадлал өндөр. Ажилд хэт автаж эрүүл мэндээ ч алдаж болзошгүй.
Хайрт, хань - Нөгөө тал нь эмэгтэй бол аль болох зайлсхийсэн нь дээр гэж хэлж болох хэв шинж. Харин эрэгтэй бол та нэлээд уламжлалт үүргийг үүрэх хэрэг гарах магадлалтай. Харилцагч - Түшиглэж болох тал. Гэхдээ нөгөө хүнийг хэт дөвийлгөх хандлага нь эцэстээ танд өөрт чинь ашиггүйгээр эргэж мэддгийг санах хэрэгтэй. Дарга - Сэтгэлээ төвлөрүүлж, ажилдаа үнэнч хандвал ар талаас баттай дэмжиж мэдэх дарга. Харин долигнох нь эсрэг нөлөөтэй байж болох тул цээрлэсэн нь дээр. Хамтрагч, доод ажилтан - Ийм хэв шинжийн хамтрагч эсвэл доод ажилтан бага зэрэг хуучинсаг, хөшүүн байж мэднэ. Гэсэн ч компанийн үнэнч хөдөлмөрч хүн болж өгөх боломж хангалттай.