Эгограм тест

Эгограм тестийн үр дүн

Сэтгэл нь хэт бужигнаж, эрүүл ухаан нь савладаг хэв шинж

(AABAA)
Зан чанарын тайлбар

Хүчтэй зорилго чиглэл, ойр дотнын хүмүүстээ гүн хайртай байдал, чөлөөтэй сэтгэл хөдлөл, мөн амархан ашиг олохыг хүсдэг хамаарал нэг дор өндөр энергээр цацарч байдаг тул маш сарниу болох амархан хэв шинж юм. Иймд ердийн хэмжээний тунгаан ялгах чадвараар дотоод мөргөлдөөнөө зохицуулахад хэцүү байдаг нь энэ хэв шинжийн хамгийн том онцлог, бас асуудал юм. Ийм шинжтэй бол жил тойрон сэтгэл амрах өдөр ховор байх болно. Супер хүн биш л бол уул шиг ажлыг бүгдийг төгс хийж барахгүй, эцэст нь олон зүйл дутуу дулимаг дуусах нь амархан. Зарим тохиолдолд бүр хийхгүй байсан нь дээр баймаар үр дүнд хүрч ч мэднэ. Ийм сул талыг багасгахын тулд харьцангуйгаар эрүүл ухаан, оюуны энергийг нэмэгдүүлэх чиглэл рүү өөрийгөө тохируулах хэрэгтэй.

Харилцааны гарын авлага

Хайрт, хань - Гэрлэлийн түншийн хувьд нэлээд дур булаам хэв шинж гэж хэлж болно. Илүү гүнзгий харвал том хүн болох боломж ч хангалттай агуулж байдаг. Ялангуяа эрүүл ухаан, оюун нь илүү хүчирхэгжвэл түүний потенциал илүү тод харагдана. Харилцагч - Бизнесийн түншийн хувьд нэг их өөлөхөөргүй, ерөнхийдөө боломжийн тал. Дарга - Ийм хүний анхаарал чиглэсэн зүг төвөгтэй тул сэтгэлийг нь унших амаргүй. Тиймээс хэрэггүй төсөөлөл, таамаг хийхгүй байсан нь дээр. Чин сэтгэлээсээ, эрүүл ухаанаар ажиллахад л хангалттай. Хамтрагч, доод ажилтан - Яаж хөдөлж мэдэхийг таахад хэцүү хүн. Сайн ажиглаж, зан төлөвийг нь ойлгож авах нь чухал.

Тестийг дахин өгөх