Эгограм тестийн үр дүн
Бүгдийг нэгтгэж барьдаг хэв шинж
Эрүүл ухаан, тэвчээрээр бат бөх нийлсэн хэв шинж бөгөөд, тийм ч хөгжилтэй биш байж мэдэх ч тайван итгэж харьцаж болох хүн юм. Хэцүү үед түшиглэхэд ч тохиромжтой. Залуугаасаа бага зэрэг хэрсүү бодолтой байдаг учраас “буурьтай” гэсэн тодорхойлолт сайн зохино. Гэвч энэ хэв шинжийн хамгийн том сул тал нь хэвшмэл ойлголтод хэт баригддаг тул үг, үйлдэлд уян хатан байдал дутмаг байдаг явдал. Нийгмийн нийтлэг хэм хэмжээг сахихыг нэг төрлийн үүрэг мэт үздэг учраас хайр дурлал, гэрлэлт шиг тодорхой хэмжээний эрх чөлөө шаарддаг амьдралын эргэлтийн мөчид амархан сандарч магадгүй. Нийгмийн дэг журам, хүний ёсыг чухалчлах нь яах аргагүй давуу тал. Гэхдээ ядаж амьдралынхаа тал хувийг хувийн баяр баясгаланд зориулсан ч яах вэ дээ?
Хайрт, хань - Тогтвортой гэр бүлийн амьдрал хүсэж байвал тохиромжтой хань болох хэв шинж. Харилцагч - Тогтсон арга барил, дүрмийг дагасан бизнесийг илүүд үздэг. Тиймээс ийм хүнтэй удаан хамтран ажиллахыг хүсвэл нүдэнд тусах, хэт онцгойрсон үйлдэл хийхгүй байх нь дээр. Дарга - Эцэг эхтэйгээ харьцаж байгаа мэт тайван сэтгэлээр дагахад болдог хэв шинж. Хамтрагч, доод ажилтан - Найдвар, урам зориг өгч чадвал хичнээн ч шамдан ажиллаж чадах хүн.