Эгограм тест

Эгограм тестийн үр дүн

Том зүйл онилдог ажил хэрэгч хүний хэв шинж

(ABAAB)
Зан чанарын тайлбар

Ямар ажил даалгасан ч жижиг үр дүнд сэтгэл ханахгүй бөгөөд, ажлын чиглэлийг нь амархан тааварлахад бэрх хэв шинж. Зорилгодоо төвлөрвөл идэж уухаа ч марттал шигддэг ч, эсрэгээрээ объект нь дэндүү жижиг, таалагдахгүй, эсвэл ирээдүй нь бүрхэг байвал харамсалгүйгээр шидээд орхичихдог. Тиймээс ааш нь тогтворгүй хүн шиг харагдаж болно. Хүний харилцаанд ч дуртай, дургүй нь тодорхой, ялгаа нь ч их боловч, ашиг сонирхол хөндөгдсөн үед бол маш сайн тэсдэг. Энэ нь зорилгын ухамсар нь хүчтэй тул ухаан бодол нь сэтгэлийн эсэргүүцлийг дарж чаддагтай холбоотой. Ажил дээр ч, гэртээ ч шаардлагатай бол тодорхой хэмжээнд жүжиглэж хүртэл нөхцөл байдлыг бүрдүүлж чаддаг хэв шинж тул дотор нь юу байгааг ойлгоход амаргүй хүн.

Харилцааны гарын авлага

Хайрт, хань - Ажил дээр бол нөгөө талдаа тааруулж явж чадна, харин гэртээ бол тийм хэмжээнд буулт хийхгүй хэв шинж. Бага зэрэг төвөгтэй тал байдаг ч, ирээдүйн амжилтын баярыг хамт амсах боломж бий. Харилцагч - Шууд л дэмий дарамт шахалт үзүүлдэг, эсвэл үндэслэлгүй зүтгэдэг хэв шинж биш. Өгөө аваа ойлголцдог тал. Дарга - Овсгоотой дарга. Ажил руу хамгийн түрүүнд үсэрч ордог хүнд дуртай бөгөөд, худал хэлэх, жижиг ов мэх гаргахыг ялангуяа үзэн яддаг. Хамтрагч, доод ажилтан - Ямар нэгэн зүйл онилж хөдөлж байгаа тал байж болно. Яг юу хүсдэг хүн бэ гэдгийг аль болох хурдан ойлгох тусам харьцахад амар болно.

Тестийг дахин өгөх