Эгограм тестийн үр дүн
Регбийн бөмбөг шиг урагш тэмүүлдэг хэв шинж
Хүсэл тэмүүлэл нь хэт их атлаа бодит чадвар нь дутмаг тул, ихэвчлэн “тогорууг дагах гэж байгаа болжмор” шиг дүр зурагтай болдог хэв шинж. Нэг үгээр хэлбэл хэр хэмжээгээ давж сүржигнэх зан чанартай ч гэж хэлж болно. Өөрөө бол нийгмийн үлгэр жишээ сурагч, онц сурлагатан шиг хүн болохыг хүсдэг бөгөөд, үүнийг ч авмаар, тэрийг ч хиймээр гэсэн хүсэл нь ч хүчтэй. Гэвч бодит байдал дээр бодол нь л сүртэй, энэ хүсэл зориг ба шуналаа зохицуулан тэнцвэржүүлэх ухаан нь хүрэлцдэггүй учраас хоёр нь тус тусдаа явах нь олон. Идэвх зориг хүчтэй болохоор заримдаа нүдэнд тусах үр дүн ч гаргаж чадна. Гэхдээ тэр нь замбараагүй явж байгаад аз таарсан мэт амжилт олдогтой илүү ойр, сайхан боломжийг тогтвортой хадгалж үргэлжлүүлэх хүч дутмаг. Буруу эргэчихвэл хүчтэй хүсэл эрмэлзэл, өндөр сэтгэлийн энерги нь санаандгүй зүгт давхиж, анхнаасаа идэвх багатай хүнээс ч дор байдалд унаж мэднэ. Аливаа зүйлээс өмнө нэг удаа илүү сайн тунгаан бодох хандлага хэрэгтэй.
Хайрт, хань - Ийм хэв шинжтэй хүнтэй гэрлэвэл диваажин, там хоёрыг зэрэг амсах магадлал өндөр. Харилцагч - Туйлширсан хэв маягийн бизнесийг илүүд үздэг нөгөө тал. Суурьтай, тогтвортой аргыг дургүйцэж, “эсвэл бүгд, эсвэл юу ч биш” маягаар эрсдэл гаргах нь олон тул сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Дарга - Ажлыг хүчтэй түрж, зоригтойгоор “довтолгооны бүрээ” үлээдэг хэв шинж боловч, түүнийг жинхэнээсээ тулах суурь нь дутмаг байх тохиолдол их. Ийм хүн удирдагч бол тэр компанийн ирээдүй түгшүүртэй болно гэж хэлсэн ч хэтрүүлэг биш. Хамтрагч, доод ажилтан - Эргүүлэгтэй тоглоомон хүүхэлдэй шиг нэг өдөөлт өгөхөд л урд хойноо харахгүй ухас хийн гарч оддог хэв шинж. Тиймээс анхааралтай хянаж, ажиглах шаардлагатай.