Эгограммын тестийн үр дүн
Бие нь бодлоо гүйцэхгүй хэв шинж
Нийгмийн үлгэр жишээ хүн гэмээр сэтгэлийн тэнхээтэй, хэн ч өөлөхөд бэрх амьдралын хэвшилтэй төрөл юм. Гэхдээ ийм зан төлөв нь сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэхийг хориглон, амьдралаа хангалттай таашаах боломжийг нь багасгаж мэднэ. Нийгмийн хүлээлтэд л нийцсэн амьдралыг баримталбал амсхийх зай алга болно. Өдөрт нь компани, орой нь гэр бүл, амралтын өдөрт нь нийгмийн ажил гээд аль алийг нь орхигдуулахгүй гэж зүтгэдэг тул ямар ч тэнхээтэй хүн эцэстээ ядрах нь гарцаагүй. Бүгдийг хийх гэж зүтгэхээс илүү, арай бага чухал буюу мөн чанарын хувьд хоёрдогч зүйлсийг зоригтой орхих хандлага хэрэгтэй.
Хайрт, хань - Нөгөө тал тодорхой хэмжээнд “супер хүн” байхыг зорьдог. Тиймээс та өдрийн цагаар санаа зоволгүй дугхийх боломжтой амар тайван гэр бүлийн амьдрал хүсвэл хэцүү. Үүнийг хангалттай харгалзах хэрэгтэй. Харилцагч - Бүхнийг цоорхойгүй явуулдаг хэв шинж тул бизнесийн түншээр бол итгээд харьцаж болно. Дарга - Логиктой ярьж хэлэлцдэг менежер төрлийн хүн. Том чиглэлийн ажлыг бүрэн даатгаад явуулчихад ч гайгүй. Хамтрагч, доод ажилтан - Хэт чухал ажлыг нэг дор хэт их өгвөл таны оршихуй бүдгэрэхээр чадвартай байж болно. Олон өнцгөөс болгоомжтой үнэлж харьцах хэрэгтэй төвөгтэй хүн.