Эгограм тест

Эгограм тестийн үр дүн

Өөрийгөө дорд үзэх хэв шинж

(BBBBA)
Зан чанарын тайлбар

Ихэнх хүмүүс үнэн эсэх нь тодорхойгүй яриа тарааж бусдад гүн шарх өгдөг. Бас өөрийн сул талаа харахгүй атлаа бусдыг хэт хатуу шүүмжилдэг. Тийм хүмүүсийн хөнгөн үгийг зүгээр өнгөрөөж чадалгүй хэт нухацтай хүлээж авч, удаан бодож шаналах нь энэ хэв шинжийн онцлог. Ямар ч нөхцөлд дургүй байгаагаа ил гаргаж чаддаггүй тул үргэлж эргэн тойрныхоо хариу үйлдлийг ажиглан түгшихэд амархан. Онцгойрон харагдах үйлдэл бараг гаргадаггүй учраас оршихуй нь бүдгэрэхэд амархан, авьяастай байсан ч өөрийгөө хэрэгжүүлэх замтай холбогдолгүйгээр хүсээгүй чиглэл рүү амьдрал нь урсаж мэднэ. Бусдын үг, үнэлгээ болгоныг өөрийн асуудал мэт үүрч авахгүй байх хандлага энэ хэв шинжид хамгийн их хэрэгтэй.

Харилцааны гарын авлага

Хайрт, хань - Энэ хэв шинжтэй хүн тэс өөр зан чанартай хүнтэй учрах хэрэгтэй. Илүү зохимжтой нөгөө тал нь бусдыг бодож чаддаг, AC нь дундаж цэгээс доогуур хэв шинж. Харилцагч - Бизнесийн нөхцөлийг нөгөө талд хэтэрхий тулгах хандлагатай харилцаа болж мэднэ. Тиймээс энэ тал дээр анхаарч, “өгөө аваа” гэдэг зарчмыг мартаж болохгүй. Дарга - Бараг уурладаггүй дарга боловч, нөгөө талаар нэг их түшиг болохгүй. Ёсыг хэтрүүлэхгүй хүрээнд удирдлагыг өөр дээрээ жаахан авах нь дээр. Хамтрагч, доод ажилтан - Хамтрагчийн хувьд бол их тус ч биш, их хор ч биш хүн. Доод ажилтан бол даруухан, тэвчээр шаардсан ажлыг даалгагуулбал чадвараа хангалттай гаргаж чадна. Харин борлуулалт шиг гүн орж шахах зөрүүд зан шаардсан хэлтэст бол тохиромжгүй.

Тестийг дахин өгөх